Skip to content
HUNNU SYSTEMS
Бүх платформ

Барилга, үл хөдлөх хөрөнгө

BarilgaX.mn

Барилга, үл хөдлөх хөрөнгө, санхүүжилтийн нэгдсэн экосистем

Вебсайт руу орох
BarilgaX нүүр хуудас

Бүтээгдэхүүний танилцуулга

BarilgaX нь Монголын барилга, үл хөдлөх хөрөнгө, барилгын ажил болон санхүүжилтийг нэг дор холбосон дижитал экосистем юм (ConTech + PropTech + FinTech).

Барилгын компани, материал нийлүүлэгч, гүйцэтгэгч, бригад, орон сууц худалдан авагч болон банк, ББСБ-уудыг нэг платформд холбож, мэдээлэл солилцох, худалдан авалт хийх, санхүүжилт авах үйл явцыг хялбар, ил тод болгоно.

Барилгын компаниуд төслөө хурдан танилцуулж худалдан авагчтай шууд холбогдоно. Нийлүүлэгчид төслүүдэд бараа материалаа санал болгоно. Худалдан авагчид төсөл, орон сууц, санхүүжилтийн нөхцөлийг нэг дороос харьцуулна. Санхүүгийн байгууллагууд зээлийн бүтээгдэхүүнээ зорилтот хэрэглэгчдэдээ хүргэнэ.

Мөн гүйцэтгэгч, зураг төслийн байгууллага, бригад, ажлын байр, тоног төхөөрөмжийн түрээс болон тендерүүдийг нэг дороос хайх боломжтой.

Бизнес загвар

Гүйцэтгэгч, бригад, тоног төхөөрөмж эзэмшигчдэд үнэгүй, Premium, Enterprise гэсэн гишүүнчлэлийн түвшинтэй. Premium болон Enterprise гишүүд жагсаалтын эхэнд гарах, хязгааргүй зар байршуулах, тайлан авах зэрэг давуу эрхтэй.

Нийлүүлэгч, бүтээгдэхүүн, төслийг онцлох болон нүүр хуудасны баннер зэрэг сурталчилгааны багцууд санал болгодог.

Бүтээгдэхүүний зураг

BarilgaX — нүүр хуудас
BarilgaX — нүүр хуудас
BarilgaX — төслүүд
BarilgaX — төслүүд
BarilgaX — санхүүжилтийн тооцоолуур
BarilgaX — санхүүжилтийн тооцоолуур