
Бүтээгдэхүүний танилцуулга
NLOS (National Logistics Operating System) нь Монголын тээвэр, логистикийн нэгдсэн платформ юм. Ачаа бүртгүүлэхээс эхлээд тээвэрлэгч сонгох, байршил хянах, төлбөр төлөх хүртэлх бүх үйл явцыг нэг дороос удирдана.
Ачаа илгээгчид ачаагаа бүртгүүлж, үнэ, үнэлгээ, маршрутаар нь тээвэрлэгчдийг харьцуулан сонгоно. Ачаа нь cargo marketplace-д байршиж, баталгаажсан тээвэрлэгчид хүлээн авдаг бөгөөд жолооч томилогдоход мэдэгдэл ирнэ.
Тээвэрлэгч болон жолооч нар шинэ захиалга авч, маршрутаа удирдан, орлогоо нэмэгдүүлнэ. Платформд бүртгэгдсэн компани, жолооч нарыг админ хянаж баталгаажуулдаг.
Ачааг газрын зураг дээр бодит цагаар хянаж, хүргэлтийн хугацааг мэдэх боломжтой. Тээврийн баримт бичгийг цахимаар хөтөлж, зардал, гүйцэтгэлийн тайлан гаргана.
Бизнес загвар
Тээврийн үнийг ачааны жинд үндэслэн тооцоолдог. Захиалга үүсгэх үед урьдчилсан үнэ харагдаж, хүргэлтийн дараа нэхэмжлэх автоматаар үүснэ.
Төлбөрийг QPay QR код эсвэл банкны аппликейшнээр аюулгүй төлнө.
Технологи
Бодит цагийн байршил хяналт, цахим баримт бичиг, QPay төлбөрийн интеграцтай.
Хөгжүүлэгдэж буй AI функцууд: тээврийн үнэ санал болгох, маршрут санал болгох, эрсдэл илрүүлэх, хүргэлтийн хугацаа таамаглах.
Бүтээгдэхүүний зураг







